Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 8 спорт заалыг нээхээр боллоо

2020/06/09
Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 8 спорт заалыг нээхээр боллоо

Аймгийн Онцгой комиссын 38 дугаар хуралдаанаар бусад аймаг, нийслэлийн гаргасан шийдвэрийг харгалзан, иргэдийг биеийн идэвхитэй хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжих боломжийг олгож дараах 8 спорт заалыг нээхээр шийдвэрлэлээ.

Үүнд: Аймгийн спортын ордон, ДБЭХС ТӨХК-ийн спорт заал, Хэрлэн номин бизнес төвийн спорт заал, ХХҮГ-ын спорт заал, 2 дугаар багийн спорт заал, ДИС, Политехник коллеж, МСҮТ-ийн спорт заалын үйл ажиллагааг 10:00-22:00 цаг хүртэл явуулах юм.

Ингэхдээ метр квадратад ногдох хүний тоог зааж, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газрын зөвлөмжийг даган, спортын тэмцээн уралдаан зохион байгуулахгүй.

Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 8 спорт заалыг нээхээр боллоо  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх