Чойбалсан хотод хийгдэж буй хойд замын хаасан хэсгийг Лхагва гарагт нээнэ

2020/06/08
Чойбалсан хотод хийгдэж буй хойд замын хаасан хэсгийг Лхагва гарагт нээнэ

Чойбалсан хотод хийгдэж буй хойд 5,5 км урт, 4 эгнээ бүхий явган хүний зам, дугуйн зам бүхий бүтээн байгуулалтын ажил энэ онд хийгдэж дуусна. Одоогийн байдлаар тэгшилгээний асфальтан хучилт 100 хувь хийгдэж дууссан, замын суурь хучилтын ажил 85 хувь, өнгөн хучилтын ажил 30 хувь, замын хашлага 85 хувьтай, гэрэлтүүлгийн суурийн ажил хийгдэж эхэлсэн байгаа талаар “Арц суварга” ХХК-ийн инженер Б.Мөнхдалай хэлж байна.
Одоогоор Биеийн тамир спортын газрын уулзвараас - Төрийн банкны уулзвар хүртэлх замыг хааж өнгөн хучилтын ажлыг гүйцэтгэж байгаа бөгөөд цаг агаарын нөхцөл байдлын улмаас хоног алдсан 2020.06.10-ны өдөр гэхэд тус хаасан замыг нээнэ.

Харин 2020.06.10-ны өдрөөс эхлэн Төрийн банкны уулзвараас - Сод Монгол шатахуун түгээх станц хүртэлх уулзварын түр хааж замын засварын ажлыг үргэлжлүүлнэ гэв.


Зам засварын ажилтайгаар холбоотой Чойбалсан хотын урд төв зам нэлээдгүй ачаалалтай байгаа учраас хүнд даацын авто машин ашиглагч аж ахуй нэгжүүдэд аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас албан мэдэгдэл хүргүүлж хүнд даацын авто машиныг Адуунчулууны хойд замаар зорчуулахаар болжээ. Замын ачаалал холбогдуулж аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас 4 чиглэлд 8 албан хаагч зохицуулалт хийн ажиллаж байна.

Чойбалсан хотод хийгдэж буй хойд замын хаасан хэсгийг Лхагва гарагт нээнэ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх