СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улиас модны цагаан үр /унгиралыг/ шатаахгүй байхыг анхааруулж байна

2020/06/08
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улиас модны цагаан үр /унгиралыг/ шатаахгүй байхыг анхааруулж байна

Улиас модны цагаан үр унаж, гэр, байшин, хашааны орчимд хуримтлагдсаныг шатаах нь гал түймэр гарах эрсдэлтэй байна. Улиас нь байгалийнхаа жамаар хөвөнт үрээ цацаж, тэр нь газар унаж, байгальд дахин улиас мод ургадаг. Эр модны улаан тоосонцор эм модонд бууснаар улиасны цагаан үр агаарт тархдаг ажээ. Улиасны унгарил нь ойролцоогоор 14 хоног гардаг.

Улиас модны газарт бөөгнөрсөн цагаан үрийг гал тавьж шатаах дуудлага Бүсийн төв Онцгой байдлын газарт 2020.06.07-ны өдрийн байдлаар 6 дугаар баг СМУ хороололд 2 удаа, 9 дүгээр багт 1 удаа дуудлага бүртгэгдсэн байна.

Иймд эцэг эхчүүд, хүүхэд багачууд, иргэн та нийтийн эзэмжшлийн гудамж талбай, аж ахуй нэгж байгууллага, иргэдийн гэр, хашаа, байшин, эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэл гаргахгүй байхыг анхааруулан, сэрэмжлүүлж байна.

 

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Улиас модны цагаан үр /унгиралыг/ шатаахгүй байхыг анхааруулж байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх