Залуучуудын гарааны бизнесийг дэмжих "Start up" хөтөлбөр хэрэгжиж байна.

2020/06/05
Залуучуудын гарааны бизнесийг дэмжих "Start up" хөтөлбөр хэрэгжиж байна.

Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2020 оны 01 дүгээр тогтоолын хэрэгжилтээр Монгол улсад гарааны бизнес хөгжүүлэх, гарааны бизнесийг дэмжих, гарааны бизнесийн таатай орчин бүрдүүлэх чиглэлээр "START UP" буюу Цахиур хагалах бизнесийг хөгжүүлэх арга хэмжээг 5 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.

Энэхүү хөтөлбөрийн зорилго нь гарааны бизнес эрхлэх таатай орчинг бүрдүүлэх, залуучуудаар удирдуулсан гарааны бизнесийг төрүүлэх, дэмжих, залуучуудыг сургаж, гарааны бизнес эрхлэх мэдлэг чадвартай болгоход чиглэж байгаа юм.

“Дорнод талын хөгжлийн хөтөч” ТББ-тай хамтран хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй 24 залуучуудад “Бизнессээ эхэл” сургалтыг зохион байгуулж, гэрчилгээг гардууллаа.

2020 онд нэг бүлэгт 10.0 сая төгрөгөөр тооцож нийт 12 бүлгийг шалгаруулж 120.0 сая төгрөгийн эргэн төлөгдөх санхүүгийн дэмжлэгийг олгоно.

Дорнод-Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газар-н зураг.Дорнод-Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газар-н зураг.

Залуучуудын гарааны бизнесийг дэмжих "Start up" хөтөлбөр хэрэгжиж байна.  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх