Эмнэлгийн бүсэд “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв” баригдана

2020/06/04
Эмнэлгийн бүсэд “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв” баригдана

Азийн банкны хөрөнгө оруулалтаар “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв”-ийг улсын хэмжээнд 6 аймагт ашиглалтад оруулахаар шийдвэрлэсний нэг нь Дорнод аймаг юм. Тус төв Хэрлэн сумын 7 дугаар багт буюу эмнэлгийн бүсэд барина. Барилгын гүйцэтгэлд аймгийн Засаг дарга М.Бадамсүрэнгээр ахлуулсан "Төслийн дэд хороо" хяналт тавин ажиллах юм.

Дорнод аймагт 4300 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байгаагаас 600 нь 0-16 хүртэлх насны хүүхдүүд байна. Нийт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн 20 хувь хөдөлгөөний бэрхшээлтэй, 12 хувь уналт таталттай, мэдрэлийн эмгэгтэй байгаа нь хойч ирээдүйдээ анхаарал хандуулах шаардлагатайг харуулж байна.

Иймээс" Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв” баригдсанаар тэдэнд орчин үеийн тоног төхөөрөмж бүхий сэргээн засах эмчилгээ,усан засал, хөдөлгөөн засал, иллэг заслын үйлчилгээг хүргэх юм. Өөрөөр хэлбэл төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа шалтгааныг бууруулах, олдмол хөгжлийн бэрхшээлээс урьдчилан сэргийлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд иргэн бүрт тохирсон сэргээн засах эмчилгээ, үйлчилгээг хүргэж, эрүүлжүүлэх цогц үйлчилгээг үзүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нийгмийн амьдралд бие даан оролцох боломж нээгдэнэ гэж төслийн баг үзэж байна.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

Эмнэлгийн бүсэд “хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төв” баригдана  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх