“Лантуу хүүгийн богц-2020” аян Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа

2020/06/02
“Лантуу хүүгийн богц-2020” аян Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа

“Лантуун дохио” ТББ-аас зохион явуулж буй “Лантуу хүүгийн богц-2020” аян Дорнод аймагт зохион байгуулагдаж дууслаа.  Хандивын аян 2020 оны 5-р сарын 25-29-нийг өдрүүдэд хандив цуглуулах ажил өрнөж орон нутгийн иргэд байгууллага, аж ахуй нэгжүүд мөнгөн болон түргэн муудахгүй хүнсний зүйлээр хандив өргөжээ.  Өгөөмөр сэтгэлтэй хэн бүхний оролцоотойгоор хандивын үйл ажиллагаа зочин ихтэй, хандивлагч нарын цуваа, хандивын хүнс тэжээлүүд ар араасаа цувран байлаа. "Өгье гэвэл ганцаасаа" гэгчээр өөрт байгаа хэр хэмжээгээрээ л туслах гэж хичээсэн, байгаагаа барин зорьж ирэгсэд олон байсан юм.

Цуглуулсан хандивыг 06-р сарын 01-ныг өдөр Хэрлэн сумын зорилтот бүлгийн 120 гаруй өрхийн хүүхэд багачууд, айл өрхүүдэд хүлээлгэн өгчээ. 

Хамгийн гол нь бидний олж хараагүй, мэдээгүй тэр олон хүүхдүүдийн бодит байдал, нүд хальтрам дүр зургийг өөрчилхөөр сайн дурын залуус амсхийх завгүй ажилласан юм.  Цугларсан хандивын хүнс тэжээл болон бусад зүйлсийг түгээх үйлсэд мөн өөрийн биеэр болон машинаараа оролцож түгээх ажилд нь тус нэмэр болсон, хандив өргөж тус үйл ажиллагаанд дэмжиж оролцсон бүх залуустаа талархал илэрхийлье.

Лантуу хүүгийн богц /Дорнод аймаг/-н зураг.Лантуу хүүгийн богц /Дорнод аймаг/-н зураг.Лантуу хүүгийн богц /Дорнод аймаг/-н зураг.Лантуу хүүгийн богц /Дорнод аймаг/-н зураг.Лантуу хүүгийн богц /Дорнод аймаг/-н зураг.Лантуу хүүгийн богц /Дорнод аймаг/-н зураг.Лантуу хүүгийн богц /Дорнод аймаг/-н зураг.Лантуу хүүгийн богц /Дорнод аймаг/-н зураг.Лантуу хүүгийн богц /Дорнод аймаг/-н зураг.Лантуу хүүгийн богц /Дорнод аймаг/-н зураг.Лантуу хүүгийн богц /Дорнод аймаг/-н зураг.Лантуу хүүгийн богц /Дорнод аймаг/-н зураг.

“Лантуу хүүгийн богц-2020” аян Дорнод аймагт амжилттай зохион байгуулагдлаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх