"Голын эрэг хяналт" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна

2020/06/02
"Голын эрэг хяналт" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна

Дорнод аймаг дахь Цагдаагийн газраас Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдөр, мөн дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор, насанд хүрээгүй хүүхдүүд хараа хяналтгүй хэсэг бүлгээрээ нийлж голд усанд орох явдал ихсэх хандлагатай байгаад дүгнэлт хийж эцэг, эхчүүд хүүхэддээ тавих харах хяналтаа сайжруулах, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор "Голын эрэг хяналт" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж сум, баг хариуцсан хэсгийн төлөөлөгч, хүүхэд хамгаалагч, хэсгийн ахлагч нарыг оролцуулан голын эрэг болон цэцэрлэгт хүрээлэн, Тусгаар тогтнолын талбай, гудамж талбайд эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэн эцэг, эхчүүдэд хүүхдээ аливаа төрлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх талаар ЗӨВЛӨМЖ тараан ажиллаж байна. Зун дулааны улирал эхэлсэнтэй холбогдуулан эцэг эхчүүд та бүхнийг хүүхддээ тавих хараа хяналтаа сайжруулах уриалж байна.

Дорнод Аймаг дахь Цагдаагийн Газар-н зураг.Дорнод Аймаг дахь Цагдаагийн Газар-н зураг.

"Голын эрэг хяналт" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх