This week: Халуун ам бүлээрээ хамтдаа ЗААВАЛ зочлох газар

2020/06/01

Чойбалсан хотод үйл ажиллагаа явуулж байгаа ресторан, паб, лоунж, кофе шоф, бакериг зэрэг газруудаар бид зочилж санаа бодол, сэтгэгдлээ уншигчтайгаа хуваалцах болно. 

THIS WEEK буландаа бид энэ удаад Эх үрсийн баярыг тохиолдуулан бидний хуучин танилбөгөөд цоо шинэхэн орчинд үйл ажиллагаагаа эхлүүлээд байгаа “Delger backery”-г  онцлож байна

Байршил: То Ван зочид буудлын баруун жигүүр, харахад андашгүй ээ

Facebook:page: "DELGER BAKERY"  Тэдний цахим хуудсыг дагаж мэдээллийг цаг бүрт нь аваарай.

Холбоо барих::99554000

Үүдээр нь яваад оронгуут тун тохилог, өнгөлөг орчинтай, хуш модтой нэг байгалд ч ороод ирсэн гэмээр юм уу сэтгэгдэл төрнө. Ер нь тун их тохилог санагдсан, цэлгэр том цонхны хажууд кофе шимэнгээ дотор хүнтэйгээ ярилцах ч юм уу? Өөрийнхөө дотор эргэлдэж байдаг олон асуудалтай нүүр тулахад яг таарсан газар мэт. Мөн халуун ам бүлээрээ зочилоход яг таарсан газар гэж баттай хэлнэ.

Аз жаргал, инээд хөөр ундарч байдаг ажилсаг бүтээлч айлд ороод мэт сэтгэгдэл төрлөө. Цэвэрхэн, саруулхан, өнгөлөг, гэгээлэг орчин энд бүтээхийг зорьжээ гэж санагдав. Хажууханд нь гал тогоо нь байрладаг тул шинэхэн бялуу, амттаны үнэр ханхийнэ. 

Эднийх энэ салбартаа олон жил ажиллласан туршлагтай мэргэжилтэнтэй. Итали, Америк жороор 5 төрлийн амтат пиццатай бөгөөд нууцлаг тусгай амтуудаас бүрдэнэ. Би харин энэ удаад Хавай, Чоризо гэх халуун ногоотой пиццануудыг амталлаа. Халуун ногоотой пицца тун өвөрмөц амттай байсан бөгөөд одоо ч аманд час хийж амт нь амтагдаж байна.

Маханд дурлагсад пицца.

CHEESE PIZZA (Бяслагт пицца)
Хавай пицца.
Чоризо пицца.(халуун ногоотой)
Жимстэй пицца гэсэн төрлийн пиццанаас сонголтоо хийх боломжтой. Харин жимстэй бялууг амсаж үзээд уншигч та сэтгэгдэлээ хуваалцаарай

Өө бас Чойбалсан хот дотроо хүргэлтийн хүргэлттэй
12"инч+coca cola=20000К – ирж үйлчлүүлвэл-16.000К
14"+coca cola=25000К - ирж үйлчлүүлвэл-20.000К
18"(олуулаа идвэл амттай бас том шүү )+coca cola=34000К-ирж үйлчлүүлвэл-20.000К

Өөрсдийн биеээр ийм сайхан тухлагт орчинд ирж зоогловол бүр хямд юм билээ.

Хусны моднэ хэсэг энэ орчинд зураг даруулвал тун чиг өнгөлөг сэлфи болно шүү.

Гэрийн жороор хийсэн элдэв нэмэлт оруулагчгүй бялуу, бид хүүхдүүддээ сонголт болгодог аньс, чацарганы жүүс, саяхан шарах зуухнаас гарсан пицца, тахиа гээд эдний бүтээгдэхүүнүүд бүгд шинээрээ байдаг нь сайхан санагдлаа.

Бяцхан хүүхдүүдэд маань энэ шаарнууд лав тун чиг их таалагдана даа.

Миний захиалсан хавай пицца хөвсгөр гурилтай пиццанд дургүй миний хувьд Итали жороор бэлдсэн энэ пицца тун их таалагдсан шүү.

 

Бороотой өдөр ганц сайхан халуун кофе захиалчихаад цонхоор эмороод сууж байхад яг таарсан тохитой газар

This week: Халуун ам бүлээрээ хамтдаа ЗААВАЛ зочлох газар  
DornodToday.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх