Эцэг, эх бүр үр хүүхдээ эрүүл, аз жаргалтай амьдруулахыг хүсдэг. Гэвч хэдхэн хормын санамсар, болгоомжгүй байдлаасаа болж хүүхдээ төдийгүй бусдыг машинаараа дайрч, амь насыг нь хөнөөх тохиолдлууд гарсаар буй нь тоогүй.
Өнөөдөр 2020 оны 05 дугаар сарын 31-ний оройн 18 цагийн үeд Дорнод аймгийн Баяндун сумын 4 дүгээр багийн нутаг Наран хороолол гэх газарт хашаан дотроо жолооч У нь Истана маркийн автомашинаа ухрааж байгаад 11 сартай хүүг дайрч амь насыг нь хохироосон зам тээврийн осол гарлаа.
Тойроод шалгахад ганцхан хором л болно!!!
Он гарсаар манай аймагт /2020.02.23/ Дорнод аймгийн Матад суманд иргэн Э гэрийнхээ хашаанд “Pick Up” маркийн машинаар ухрах үйлдэл хийх үедээ өөрийнхөө хоёр настай охин Н-ийг дайрч, амь насыг нь хохироосон харамсалтай хэрэг гарсан.
Мөн 2020.02.25-нд тус Баян-Уул суманд амьдардаг иргэн Д дээрх шалтгааны улмаас өөрийн таван настай хүү М-ийн амь насыг золгүй байдлаар хөнөөжээ.
Энэ мэт эцэг эхийн буруутай үйлдлээс болж хүүхэд ахуйн хүрээний осолд өртөх, цаашлаад амь насаа алдах эрсдэлд орж буй нь харамсмаар. Ялангуяа сургууль, цэцэрлэгийн амарсан зуны энэ өдрүүдэд бага насны хүүхдүүд гэмтэх, амь эрсдэх тохиолдлууд их байгааг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.
Эх сурвалж: Тээврийн цагдаагийн алба
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Баяндун суманд машинаараа ухарч байгаад хүүхэд дайрч, амийг нь хохироосон хэрэг гарчээ | |
DornodToday.mn Facebook |