Явган хүний зам дээр машинаа байрлуулсан жолоочид хариуцлага тооцжээ

2020/05/31
Явган хүний зам дээр машинаа байрлуулсан жолоочид хариуцлага тооцжээ

2020 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Хэрлэн сумын 9 дүгээр баг 16 дугаар байрны гадна шинээр тавьж буй явган хүний зам дээр авто машинаа байрлуулсан зураг сошиал орчинд тарж иргэдийн бухимдлыг үүсгээд байсан.

Үүнтэй холбогдуулан Дорнод аймгийн Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгаас тухайн 5633 УНЛ улсын дугаартай Prius-20 маркийн авто машины жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.7.35.2-т заасны дагуу 20000 мянган төгрөгөөр торгууль ногдуулжээ.

Цаашид иргэдийн мэдээллийн дагуу зөрчилд Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас торгууль ногдуулна. Иймд “Замын хөдөлгөөнд оролцогч иргэн, жолооч” нарыг замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг уриалж байна.

14.7.35.2 3амын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийг явган хүний гарц дээр, замын тэмдгээр зөвшөөрөгдөөгүй явган хүний зам дээр зогсоож явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Явган хүний зам дээр машинаа байрлуулсан жолоочид хариуцлага тооцжээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх