Шаазан нуураас хууль бусаар загас агнасан Вьетнам улсын хоёр иргэнийг албадан гаргах шийдвэр гарчээ

2020/05/30
Шаазан нуураас хууль бусаар загас агнасан Вьетнам улсын хоёр иргэнийг албадан гаргах шийдвэр гарчээ

Дорнод аймгийн Баянтүмэн сумын нутагт иргэдийн хэлж заншсанаар/казахын нуурнаас/ Вьетнам улсын хоёр иргэн хууль бусаар тор тавин загас барьж байгаад Дорнод аймгийн Босоо хөх Монгол бүлгэмийн залууст үйлдэл дээрээ баригдсан талаар тус бүлгэмийн тэргүүн Э.Энхбаатар сошиалд орчинд мэдээлж байсан.

Тухайн гадаадын хоёр иргэнтэй холбоотой асуудал хэрхэн шийдэгдсэнийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн цахим хуудаснаа нийтэлжээ.

"Баянтүмэн сумын нутаг дахь Шаазан нуураас хориглосон хугацаанд хууль бусаар загас агнасан гадаадын 2 иргэний үйлдлийг Монгол улсын хуулийн дагуу шалгаж холбогдох арга хэмжээ авч ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар болон Гадаадын иргэн, харьяатын газрын Зүүн бүс дэх газарт даалгасан талаар тухайн үед олон нийтэд мэдээлсэн бөгөөд хэрхэн шийдвэрлэсэн талаар Та бүхэндээ эргэн мэдээлж байна.

Мэргэжлийн хяналтын газраас тус этгээдүүдэд торгуулийн арга хэмжээг авсан ба Гадаадын иргэн, харьяатын газрын Зүүн бүс дэх газраас тус гадаад иргэдийн Монгол улсад оршин суух зөвшөөрлийг дуусгавар болгон, чартер нислэгээр Монгол улсаас гарахыг даалгасан шийдвэр гаргаад байна."

Шаазан нуураас хууль бусаар загас агнасан Вьетнам улсын хоёр иргэнийг албадан гаргах шийдвэр гарчээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх