"Бид шинэ үеийн залуус арван мянгатын үе үеийн төлөөлөл хотоо цэвэрлэе" гэсэн нэгэн уриан дор Мянгат хорооллын залуус нэгдэж өнөөдөр 2020.05.30-ны өдөр Хэрлэн голын эрэг дагуух хогийг цэвэрлэжээ. Фэйсбүүк уриалгад нийт 30 орчим залуус нэгдэж цэвэрлэгээнд оролцжээ. Мянгатын хорооллын залуус нийт залуусаа спортоор хичээллэж байхыг уриалж цэвэрлэгээнд оролцсон хүн бүр гар дээрээ 30 суниаж спортоор хичээллэхийг уриалан дуудсан байна.
Залуучууд амралын өдөр Хэрлэн голын эрэг орчмыг цэвэрлэжээ | |
DornodToday.mn Facebook |