ХӨЛӨНБУЙР СУМ: Хэрлэн голд живж байсан бага насны хүүхдийг тус гүүрний хамгаалалтын ажилтан аварчээ

2020/05/29
ХӨЛӨНБУЙР СУМ: Хэрлэн голд живж байсан бага насны хүүхдийг тус гүүрний хамгаалалтын ажилтан аварчээ

Хөлөнбуйр сумын нутаг дэвсгэрт байрлах Хэрлэн голын гүүрний зүүн талд живж байсан бага насны хүүхдийг тус гүүрний хамгаалалтын ажилтан Д.Алтансүх, сумын цагдаагийн тасгийн албан хаагчид аварчээ.

Тодруулбал “Гүүрний зүүн талд 3-5 насны хүүхэд живж байна” гэсэн дуудлага өнөөдөр /2020.05.29/ 13:00 цагийн орчимд сумын цагдаагийн тасагт ирсэн байна. Үүний дагуу цагдаагийн ахлах дэслэгч Г.Мөнхтөр, Олон нийтийн цагдаа Д.Батбаяр нар түргэн шуурхай очиж нөхцөл байдалтай танилцан хүүхдийн биеийн байдлыг үзэж, тайвшруулан 5 настай ахын хамт гэрт нь хүргэж өгсөн байна.

Иймээс сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа зогссон энэ үед хүүхдийг болзошгүй эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж бага насны хүүхдүүдийг хараа хяналттай байлгахыг анхааруулж байна.

Хөлөнбуйр сумын Засаг даргын Тамгын газар-н зураг.

ХӨЛӨНБУЙР СУМ: Хэрлэн голд живж байсан бага насны хүүхдийг тус гүүрний хамгаалалтын ажилтан аварчээ  
DornodToday.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх