Дорнодын залуус "Voice of Mongolia show" Knock Out шатанд шалгарч үлдээд байна

2020/05/25
Дорнодын залуус "Voice of Mongolia show" Knock Out шатанд шалгарч үлдээд байна

Монгол телевизийн “Voice of Mongolia show”-нд Дорнод нутгийн хоёр залуу  оролцож  The Knock Out шатанд шалгарч үлдээд байна.

Дорнод нутгийнхаа нэрийг гаргаж буй авьяаслаг залуус шүүгч С.Ононбатын багийн гишүүн Г.Эрмүүн,  шүүгч Д.Отгонбаатарын багийн гишүүн Л.Маргад-Эрдэнэ 2 маань Knock out шатанд өөрсдийн хүчээр шүүгчдийн саналаар дараагийн шатанд шалгарлаа.

Л.Маргад-Эрдэнэ The Voice of Mongolia шоуны The Knock Out шатанд Dua Lipa - Be The One дууг дуулсан бол, Г.Эрмүүн The Knock Out шатнаа Charlie Puth - Dangerously дууны гайхалтай хувилбарыг амилуулж чадлаа.

Харин дараагийн шатанд Дорнодын зон олны минь хүч, дэмжлэг яалт ч үгүй хэрэгтэй нь лавтай.
Энэ авьяаслаг залуучууддаа дараагийн шатанд нь амжилт хүсье.

Миний Дорнод-н зураг.Миний Дорнод-н зураг.

Дорнодын залуус "Voice of Mongolia show" Knock Out шатанд шалгарч үлдээд байна   
DornodToday.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх