Аймгийн Тэргүүний сумд шагналаа гардав

2020/05/22
Аймгийн Тэргүүний сумд шагналаа гардав

Төр засаг, аймаг, орон нутгийн бодлого, шийдвэрийг амжилттай хэрэгжүүлэн 2019 онд аймагтаа ажил үйлс, амжилт бүтээлээрээ манлайлан ажилласан сумдын шагнал гардуулан үйл ажиллагаа COVID-19 цар тахлын улмаас хойшлогдоод байсан юм.

Ийнхүү өнөөдөр /2020.05.22/ тэргүүний сумдын шагналыг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн гардуулан өглөө.

Тэргүүн байранд: Халхгол сумын Засаг даргын Тамгын газар

Дэд байранд: Хөлөнбуйр сумын Засаг даргын Тамгын газар

Дэд байранд: Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар

Гутгаар байранд: Баян-Уул сумын Засаг даргын Тамгын газар

Гутгаар байранд: Булган сумын Засаг даргын Тамгын газрын хамт олон тус тус шалгарчээ.

Аймгийн Тэргүүний сумд шагналаа гардав  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх