Аймгийн “Тэргүүний баг”-уудад шагнал гардууллаа

2020/05/22
Аймгийн “Тэргүүний баг”-уудад шагнал гардууллаа

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, аймгийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 78 дугаар тогтоолоор баталсан “Багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр-2”-ийн хүрээнд Засаг захиргааны анхан шатны нэгж багийн хөгжлийг дэмжих болзолт уралдаанд шалгуур үзүүлэлтийн үнэлгээгээр тэргүүлсэн дараах сумдын багуудыг 2019 оны аймгийн “Тэргүүний баг”-аар шалгаруулсан.

Үүнд: Хөдөөгийн Тэргүүний багаар Цагаан-Овоо сумын “Зүрх” баг

Чойбалсан сумын “Энгэршанд” баг

Сумын төвийн Тэргүүний багаар Хөлөнбуйр сумын “Баян-Уул” баг

Аймгийн төвийн Тэргүүний багаар Хэрлэн сумын “3 дугаар” баг тус тус шалгарчээ.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

Аймгийн “Тэргүүний баг”-уудад шагнал гардууллаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх