"Эргүүл шалгалт-хүүхэд" арга хэмжээ явагдаж байна

2020/05/20
"Эргүүл шалгалт-хүүхэд" арга хэмжээ явагдаж байна

Дэлхий нийтэд үүсээд байгаа нөхцөл байдал "COVID-19" цар тахлын халдвар, тархалтаас урьдчилан сэргийлж, улсын хэмээнд хөл хорио тогтоосонтой холбоотойгоор хүүхдийн тоглоомын талбай, гудамж талбайд насанд хүрээгүй хүүхдүүд тоглох, бүлэг бөөгнөрөл үүсэхгүй байх, насанд хүрээгүй хүүхдийг гэмт хэрэг, зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран "Эргүүл шалгалт-Хүүхэд" арга хэмжээг зохион байгуулж байна.

Дорнод Аймаг дахь Цагдаагийн Газар-н зураг.

Арга хэмжээний хүрээнд баг хариуцсан хэсгийн байцаагч нар Хэрлэн сумын 11 багийн хэсгийн ахлагч, хүүхэд хамгаалагч нарын хамтаар хариуцсан багийн нутаг дэвсгэрт гудамж, талбай олон нийтийн газарт насанд хүрээгүй хүүхдүүдийн бүлэг бөөгнөрөл үүсэх, гэмт хэрэг зөрчил үйлдэгдэх, өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг цэг салбаруудын үйл ажиллагаанд тавих хяналтыг сайжруулах зорилгоор эргүүл, хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэн зөвлөмж, стикер наалт, постер тараан ажиллаж байна.

Эргүүлийн ажил гүйцэтгэж явахад гудамж талбай болон тоглоомын талбай орчмоор бага насны болон өсвөр насны хүүхдүүд хэсэг бүлгээрээ бөөгнөрөн амны хаалтгүй тоглох, замын хөдөлгөөнд унадаг дугуйтай хүүхдүүд оролцох, мөн голын эрэг орчмоор 10-13 насны хүүхдүүд бөөгнөрөн тоглох, усанд орох зэрэг зөрчил дутагдлууд их байгаа нь эцэг, эхчүүдийн хүүхэддээ тавих хараа хяналт сул байгаатай холбоотой байна.

Насанд хүрээгүй хүүхдэд үйлчилгээ үзүүлдэг цэг салбаруудын үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахад ямар нэгэн зөрчил илрээгүй бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж болзошгүй хүүхдүүд болон айл өрхийг илрүүлэх, мэдээлэл өгөх чиглэлээр хэсгийн ахлагч нарт чиглэл өгч ажиллаж байна.

"Эргүүл шалгалт-хүүхэд" арга хэмжээ явагдаж байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх