Албаны эрэлч нохойн сургалтыг зохион байгууллаа

2020/05/18
Албаны эрэлч нохойн сургалтыг зохион байгууллаа

Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын даргын баталсан удирдамж, төлөвлөгөөний дагуу эрэн хайх, аврах үйл ажиллагаанд эрэлч нохойг ашиглах сургаж дадлагажуулах, алба хаагчдад нохой сургах, хөтлөгчийн анхан шатны мэдлэг, чадвар олгох сургалтыг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 05 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгууллаа.

Уг сургалтын сургагч багшаар Эрэн хайх, аврах ангийн аврагч-нохой хөтлөгч, ахлагч Б.Батдэлгэр, эрэлч нохой \к9\ Жэк ажилласан.
Сургалтанд Хэрлэн сумын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, дэд ахлагч Х.Оюунболд, эрэлч нохой \к9\ Лаки, Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, дэд ахлагч П.Сүхбат, эрэлч нохой \к9\ Жони нар хамрагдав.

Энэхүү сургалт нь:  Танхимийн сургалт, Ерөнхий дасгал, Эрэн хайх дасгал, Бие бялдарын хэрэглэлтэй дасгал гэх мэт дэс дараалалтай явагдаж амжилттай төгсөв.

Албаны эрэлч нохойн сургалтыг зохион байгууллаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх