ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Дорнод аймаг ажиллаж байна

2020/05/12
ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Дорнод аймаг ажиллаж байна

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, дэд дарга, хурандаа Ц.Ганзориг нараар ахлуулсан ажлын хэсэг  Хэнтий аймгийн Баян-Адарга, Дорнод аймгийн Баян-Уул, Халх гол суманд ажиллалаа.

Засгийн газрын 2015 оны 200 дугаар тогтоолоор байгуулагдсан Дорнод аймгийн Баян-Уул сум дахь Гал түймэр унтраах, аврах 53 дугаар анги, 2016 оны 183 дугаар тогтоолоор байгуулагдсан Дорнод аймгийн Халх гол суман дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзалт хийн, тулгамдаж байгаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллаж байна.

Харин алба хаагчдад ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг “Гамшгаас хамгаалах тухай хууль”-д орсон нэмэлт, өөрчлөлт, хууль эрхзүйн шинэчлэлийн талаар танилцуулгыг хийж, мэдээлэл өглөө.

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сургамж, Монгол Улсад тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага гарсан. Тиймээс Гамшгаас хамгаалах тухай хуулийн 35 хувьд нэмэлт, өөрчлөлт оруулж байна. Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, УИХ-ын нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр оруулж дэмжүүлээд байгаа юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдэээллээ.

97266183_241264480314702_2780254552585142272_n.jpg

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Дорнод аймаг ажиллаж байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх