Улсын аварга малчин, тариаланчид шагналаа гардан авлаа

2020/05/08
Улсын аварга малчин, тариаланчид шагналаа гардан авлаа

Өнгөрөгч Шороон гахай жилийн ажил хөдөлмөрөө төр засагтаа үнэлүүлж Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 61 дүгээр тогтоолоор Дорнод аймгаас Улсын “Хошой аварга малчин өрх”-1, Улсын “Аварга малчин өрх”-6, Улсын “Аварга тариаланч хамт олон” 1 тус тус шалгарсан. Улсын аварга малчин шалгаруулах журмын дагуу сүүлийн 3 жилийн ажлын үзүүлэлтээр шалгуур үзүүлэлтийг гаргадаг байна.

Жил бүрийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний өмнөхөн гардуулдаг уламжлалтай ч “СOVID-19” цар тахалтай холбогдуулан хойшлогдоод байсан шагналыг өнөөдөр аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд гардуулан өглөө.

1.Улсын Хошой аварга малчин өрхөөр: Матад сумын Буян-өндөр багийн малчин Цэвээний Цэрэнпагам
2.Улсын аварга малчин өрхөөр: Гурванзагал сумын Рашаант багийн малчин Загдын Чинбат, эхнэр Хатанбаатарын Батхишиг
3.Баянтүмэн сумын Хотонт багийн малчин Хооламын Энхбаатар, эхнэр Юндэндоржийн Дэлгэрцэцэг
4.Булган сумын Баян-Уул багийн малчин Очирын Жамбалдорж, эхнэр Шагдарсүрэнгийн Цэрэнханд 5.Сэргэлэн сумын Ар хоолой багийн малчин Повдоржийн Аминзүрх, эхнэр Доржравдангийн Цэнгэлмаа
6.Баяндун сумын Яргай багийн малчин Сампилын Дамдиндорж, эхнэр Дашнямын Баатар
7.Дашбалбар сумын Харзат багийн малчин Дамдинсүрэнгийн Дондогжамц, эхнэр Чулуунхандын Баярмаа
8.Улсын аварга тариаланч хамт олон: Дорнод гурил ХХК-ийн “Булгадай тариа” бригадын хамт олон тус тус шалгарлаа.

Малчдад “Улсын аварга малчин” цол хүртээж, таван хошуу малын дүрс бүхий мөнгөн цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөл, мөнгөн шагнал дагалддаг байна. Таван хошуу мал сүргээ өсгөн үржүүлж, үр шимийг нь хүртэн яваа аварга малчиддаа халуун баяр хүргэж эрүүл энх сайн сайхныг хүсье!

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

Улсын аварга малчин, тариаланчид шагналаа гардан авлаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх