Сумдын иргэд цус, шээс, болон биохимийн шинжилгээ өгөхөөр төвийг зорих шаардлагагүй боллоо

2020/05/07
Сумдын иргэд цус, шээс, болон биохимийн шинжилгээ өгөхөөр төвийг зорих шаардлагагүй боллоо

Өнөөдөр хөдөөгийн 13 сумын эрүүл мэндийн төвүүдэд нэн шаардлагатай эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийг аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хүлээлгэн өглөө.

Үүнд:
1. Биохимийн хагас автомат анализатор
2. Гематологийн аппарат
3. Цогцос хадгалах хөргөгч
4. Нярайн инкубатор
5. Иммунологийн шинжилгээний “Ичирома-2” аппарат
6. Төрөх ор
7. Өвчний хяналтын монитор
8. Шарлалт хэмжих багаж

Аймгийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2 дахь жилдээ сумдын эрүүл мэндийн төвүүдийн үйл ажиллагааг дэмжсэнээр анхан шатны эрүүл мэндийн байгууллагын үйлчилгээ сайжирч, өвчлөлийг эрт үед нь оношлох, эмчлүүлэх боломжийг бүрдүүлж байна.

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн хэлэхдээ: “Дорнод аймагт эрүүл мэндийн салбартаа орон нутгийн хөгжлийн сан, орон нутгийн төсвөөсөө хамгийн их хөрөнгө зарцуулдаг аймаг. Цаашид ч анхан шатны эрүүл мэндийн байгууллага болох сумын эрүүл мэндийн төвүүд болон Хэрлэн сумын ӨЭМТ-үүдэд материаллаг бааз, боловсон хүчин, тоног төхөөрөмжийг нь сайжруулахын тухайд онцгой анхаарал хандуулж байна. Ингэснээр дунд шатны эмнэлэг болох БОЭТ-ийн ачаалал буурч, иргэдэд түргэн шуурхай, чанартай үйлчилгээ үзүүлэх боломж нээгдэх юм” гэв.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

Сумдын иргэд цус, шээс, болон биохимийн шинжилгээ өгөхөөр төвийг зорих шаардлагагүй боллоо  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх