Цахим дадлага сургуулилт үргэлжилж байна

2020/05/07
Цахим дадлага сургуулилт үргэлжилж байна

Улсын хэмжээнд зохион байгуулж буй COVID-19 цар тахлын үед хэрхэн ажиллах талаар 72 цагийн дадлага сургуулилт явагдаж байна. COVID-19 цар тахлын хариу арга хэмжээ гамшгаас хамгаалах дадлага сургуульд Дорнод аймгийн Онцгой комисс, шуурхай штаб бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна.

Хариу арга хэмжээний баг цагийн байдал дээр өгөгдсөн нөхцөлд даалгавар биелүүлж ажиллах юм. Дадлага сургуулилт 2020 оны 05-р сарын 6-ны өдрийн 08:00 цагаас 5-р сарын 8-ны 17 цаг хүртэл үргэлжилнэ.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

Цахим дадлага сургуулилт үргэлжилж байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх