Энэ онд нийтийн орон сууцны 14 байрны дээврийг бүрэн засварлана

2020/05/07
Энэ онд нийтийн орон сууцны 14 байрны дээврийг бүрэн засварлана

Дорнод аймагт 1990 оноос өмнө баригдсан таван давхар 62 орон сууцны барилга байдаг, үүнээс СӨХ-оос болон оршин суугч иргэдээс ирүүлсэн саналыг үндэслэн нэн тэргүүн ээлжид дээврийг нь засварлах шаардлагатай барилгуудыг эрэмбэлэн 2016 оноос хойш аймгийн төсвийн хөрөнгөөр нийтийн орон сууцны 33 барилгын дээврийг засварлах ажлыг хэрэгжүүлээд байна.

Өнөөдөр аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн Хэрлэн сумын 9-р багийн 3 дугаар байрны дээврийн засварын гүйцэтгэгч компани болон ажлын явцтай газар дээр нь очиж танилцлаа. Дээврийн засварын ажлыг шуурхай, чанартай гүйцэтгэх, тогтоосон хугацаанд нь ашиглалтад оруулах талаар гүйцэтгэгч компани болон холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.

Энэ онд нийтийн орон сууцны 14 барилгын дээврийг орон нутгийн төсвийн 694.9 сая төгрөгөөр засварлахаар төлөвлөж гүйцэтгэгч компаниудтай гэрээ байгуулан ажиллаж байна.

Энэ онд Хэрлэн сумын 6-р багт 20, 21 дүгээр байр,
7-р багт 29, 30,37 дугаар байр,
9-р багт 3, 4, 6, 7 дугаар байр,
11-р багт 405 дугаар байруудын дээвэр,
Халхгол сумын 4 орон сууцны барилгын дээврийг тус тус засварлах юм.

Нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр, сантехникийг засварлахад төсвийн хөрөнгөөс нэг л удаа зарцуулж болох хуультай учир дээврийг шинэчлэн, засварлах ажлыг чанартай хийхэд захиалагч, зураг төсвийн зохиогч, гүйцэтгэгч, хяналт тавин ажиллаж буй албан тушаалтан, байгууллага, аж ахуйн нэгж бүгд хариуцлагатайгаар ажиллах ёстой юм.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

Энэ онд нийтийн орон сууцны 14 байрны дээврийг бүрэн засварлана  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх