Дашбалбар сумын төвийн хойд Улз гол дээр шинэ гүүр барина

2020/05/07
Дашбалбар сумын төвийн хойд Улз гол дээр шинэ гүүр барина

Энэ онд Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот сумын Улз голд шинэ бетон гүүр барих ажлыг улсын төсвөөр хэрэгжүүлэх тухай бид өмнө нь мэдээлсэн.

Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн өнөөдөр /2020.05.07/ Дашбалбар суманд ажиллаж, Улз голын дээгүүр барих шинэ гүүрийг төсөвт өртөгт багтаан хэрхэн барих талаар мэргэжлийн байгууллагууд, сум орон нутгийн удирдлагуудтай харилцан санал солилцож, чиглэл өгөв.

Шинэ гүүрийг барьж, ашиглалтад оруулснаар сумын төв, баг хооронд иргэд бороо усанд хүндрэлгүй зорчих боломжтой болж, иргэдийн олон жилийн хүлээлт болсон асуудал шийдэгдэх юм.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

Дашбалбар сумын төвийн хойд Улз гол дээр шинэ гүүр барина  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх