Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан коронавирус цар тахлын үед эдийн засгийг дэмжих арга хэмжээнүүдийг танилцууллаа

2020/05/06
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан коронавирус цар тахлын үед эдийн засгийг дэмжих арга хэмжээнүүдийг танилцууллаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан коронавирусийн халдварын цар тахлын үед эдийн засгийг дэмжих арга хэмжээнүүдийг танилцуулсан юм.

  • МУ-ын Засгийн газраас 2020 оны 05-р сарын 01 өдрөөс 10-р сарын 01-ны өдөр хүртэл хүнсний хангамж шаардлагатай иргэдэд олгох хүнсний эрхийн үнийн дүнг 2 дахин нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд Том хүн 16.000₮ авч байсныг 32.000₮, Хүүхэд 8.000₮ авч байсныг 16.000₮ болгов. Энэхүү арга хэмжээнд Дорнод аймгийн 2320 өрхийн 12894 хүн хамрагдана.
  • 2020 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 0-18 насны хүүхэд бүрт өгдөг хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр 100,000 төгрөг болголоо. Одоо олгож буй 30,000 төгрөгийг 70,000-аар нэмэгдүүлж байна.
  • Нийгмийн халамжийн сангаас тэтгэвэр авдаг 3,600 өндөр настан сардаа 188 мянган төгрөг авдаг бол 100 мянган төгрөг нэмж 288 мянган төгрөг болгож байна.

  • Өнчин хүүхдүүдэд 100,000 төгрөг нэмж, 288 мянган төгрөг олгож байхаар боллоо.
    Өрх толгойлсон 4-өөс дээш хүүхэдтэй эцэг, эхчүүдэд 100,000 төгрөг нэмж, 288 мянган төгрөг болголоо
  • Малчдын орлого болон ноолуурын салбарын дотоод үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор ноолуурын кг тутамд 20,000 төгрөгийн урамшуулал олгоно.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар баталсан коронавирус цар тахлын үед эдийн засгийг дэмжих арга хэмжээнүүдийг танилцууллаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх