"Найнги" ххк аймгийн Онцгой комисст хүмүүнлэгийн тусламж гардуулав

2020/04/30
"Найнги" ххк аймгийн Онцгой комисст хүмүүнлэгийн тусламж гардуулав

Өнөөдөр 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ш.Бямбасүрэн гүйцэтгэх захиралтай Найнги ХХК 5000 ширхэг амны хаалт, 5 сая төгрөгийн шатахууны эрхийн бичиг,

14-р цэцэрлэгийн Д.Гэрэлчимэг багштай Дунд А бүлгийн эцэг эхчүүд 260 ширхэг амны хаалтыг тус тус аймгийн Онцгой комисст хүлээлгэн өглөө.

Хүмүүнлэгийн тусламжийг аймгийн Засаг даргын бөгөөд Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн болон гишүүдийн төлөөлөл хүлээн авч “Коронавирус /COVID-19/ халдвараас урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуй нэгжүүд хувь нэмрээ оруулж буйд талархаж буйгаа илэрхийллээ”.

Аймгийн Онцгой комисс Хүмүүнлэгийн тусламжтай холбоотой орлого зарлагын мэдээллийг do.nema.gov.mn сайтад байршуулж байна.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

"Найнги" ххк аймгийн Онцгой комисст хүмүүнлэгийн тусламж гардуулав  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх