Эссэ бичлэгийн уралдааныг зарлалаа

2020/04/29
Эссэ бичлэгийн уралдааныг зарлалаа

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Өсвөр насны хүүхэд, залууст цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчил, эрсдэлт хүчин зүйлсээс урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, нийгмийн сүлжээний зүй зохистой хэрэглээг бий болгох зорилготой эссэ бичлэгийн уралдааныг зарлаж байна.

Уралдаанд өсвөр насны 15-18 насны хүүхэд залуус оролцох боломжтой бөгөөд эссэг2020 оны 05 дугаар сарын 1-ны өдрөөс 05 дугаар сарын 22-ны өдрийн 17:00 цаг хүртэл аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд болон цахимаар gantulga0921@gmail.com хаягаар хүлээн авна.

Лавлах утас: 8809-5662, 8896-4181
Фэйсбүүк хаяг: Дорнод хурал
Пэйж хаяг: Аймгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл

Дорнод Хурал-н зураг.

Эссэ бичлэгийн уралдааныг зарлалаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх