Энэ сарын 27-оос эхлэн дараагийн сумдад НООЛУУРЫН худалдан авалт хийгдэнэ

2020/04/24
Энэ сарын 27-оос эхлэн дараагийн сумдад НООЛУУРЫН худалдан авалт хийгдэнэ

Covid-19 халдварт цар тахалтай холбогдуулан МУ-ын Засгийн газар ноолуурын уналтаас хамгаалах, үндэсний үйлдвэрүүдийг чанартай түүхий эдээр хангах ажлын байр, экспортыг дэмжих зорилгоор ноолуурын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсан. Бодлогын гэрээгээр хөнгөлөлттэй зээлд хамрагдсан "Далайн одод трейд” ХХК Дорнод аймгийн Хөлөнбуйр, Булган сумдаас 2020 оны 04 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд ноолуур бэлтгэсэн.
ХХААХҮЯ-тай “Бодлогын гэрээ” байгуулсан “Далайн одод трейд” ХХК Хөлөнбуйр сумын 182 малчин өрхийн 9,7 тн ноолуур, Булган сумын 286 малчин өрхийн 14,7 тн ноолуур, нийт 2 сумын 468 малчин өрхийн 24,4 тн ноолуурыг гэрээ байгуулан худалдан аваад байна.
Дараагийн ээлжинд Улаанбаатар хотын “Хатант интернэшл” ХХК 2020 оны 4 дүгээр 27-ноос эхлэн манай аймагт ноолуур худалдан авах ажиллагааг зохион байгуулна.

Энэ сарын 27-оос эхлэн дараагийн сумдад НООЛУУРЫН худалдан авалт хийгдэнэ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх