Халх гол суманд үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас оруулжээ

2020/04/22
Халх гол суманд үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас оруулжээ

2020 оны 04 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө цаг агаарт зориудаар нөлөөлж, хур тунадас нэмэгдүүлэх, хуурайшилтыг багасгах зорилгоор Дорнод аймгийн УЦУОШТөвийн “Онон-Бороо 2” экспедиц Халхгол сумын нутаг дэвсгэрт ажиллажээ.

Халхгол сумаас хойд зүгт 20км-т 02:08 болон 02:58 цагт 2 пуужин харвасан. Салхи хойноос 9-10м/с салхитай, тунадас маш бага өгөх үүл байсан хэдий ч тунадасны хэмжээ эрчимшлийг бага зэрэг нэмсэн.

Өглөөний 8 цагийн байдлаар Халхгол сумын Сүмбэрт 0.7мм, Ялалт багт 0.6мм цас орлоо. Халхгол Сүмбэр суманд 1 см зузаан цасан бүрхүүл тогтсон байна.

Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв-н зураг.

Халх гол суманд үүлэнд зориудаар нөлөөлж, хур тунадас оруулжээ   
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх