"Үзэсгэлэнт эден"- Амьдралд тань мартагдашгүй дурсамж үлдээнэ

2020/04/13

Сүүлийн жилүүдэд хосууд хуримаа бусдаас өвөрмөц, содон шинэлэг байлгахын тулд хуримын цогц үйлчилгээ үзүүлдэг компаниудад хандах болсон. Энэ удаагийн дугаартаа хүлээн авалт, хуримын цэцгэн чимэглэлийн үйлчилгээ үзүүлдэг “Үзэсгэлэнт эден”-ийг онцолж байна.  Ингээд хосуудын амьдралын хамгийн үнэ цэнэтэй, аз жаргалтай мөчийг гайхалтай дурсамж болгон үлдээх “Үзэсгэлэнт эден” ХХК-ний үүсгэн байгуулагч Энхбаярын Оюунтунгалагтай хийсэн ярилцлагыг хүлээн авна уу. 

Сошиал хаяг: "Үзэсгэлэнт эден" хуримын цогц үйлчилгээ

Бизнесээ санаагаа хэрхэн эхлүүлэх болсон талаараа хоёулаа яриагаа эхлэе

Би нөхөртэйгөө 2010 онд орон нутагтаа хуримаа хийсэн юм. Тэр үед интернэтээс олон гоё хуримын чимэглэлийн зураг харж байгаад манай аймаг яг ийм чимэглэл хийдэг газрууд байхгүй байгааг анзаарсан, тэр үед хуримыг найзууд минь нийлж байгаад бидний хуримыг маш гоё чимэглэсэн байсныг хараад сэтгэл хөдлөөд уйлж байлаа. Тэрнээс хойш яг сарын дараа манай найзын хурим болсон, тэгэхэд найзынхаа хуримыг яаж гоё чимэглэж өгөх бэ гэж өөрийнхөө хувьд нэлээдгүй судалсан, би өөрөө гар урлалын эдлэлд их сонирхолтой хийх дуртай, чаддаг зүйл минь учраас энэ чиглэлийн бизнесийг сонирхож эхэлсэн. чимэглэлийн үйлчилгээ нь европт болон азийн орнууд хэрхэн хөгжсөн талаар нэлээдгүй судалгаа явуулсан. Манай улсад хэдийнээ бүр бизнес болоод ороод ирснийг хараад энэ зүйлийн орон нутагтаа ийм олон залуустай газар яагаад хийж болохгүй гэж зориглоод эхлүүлж байлаа. Тэгээд Монгол ёс заншил, уламжлалын талаар их судалсан 2017 оноос энэ бизнес эхлэх боломж бүрдэж,  анх хэдэн чимэглэлийн цэцэг, нэг хөшиг гээд цомхон эхэлж байлаа.  

Дорнод Хуримын Чимэглэл-н зураг.

Хурим хийхэр төлөвлөсөн хосууд маань юун дээр анхаарах ёстой бэ?

Хурим гэдэг зүгээр нэг идэж уугаад наргихдаа биш, тэр өдрийг яаж сонирхолтой дурсамжтай, үлдэцтэй зүйлүүдийг хийж болох бэ? гэдгийг бодох хэрэгтэй. Манай хосууд хуримаа хийхээр шийдсэн бол 6 сарын өмнө төлөвлөх хэрэгтэй манайх руу ихэвчлэн тулгаж орж ирж уулздаг л даа. Бид хурмыг яаж илүү сайхан болгож болох бэ? яавал онцлог болох бэ ч гэдэг юм уу? Тэр зүйлийг өмнө төлөвлөх шаардлага гардаг. Хосууд маань ямар зүйлд мөнгөө хэмнэх үү? ямар зүйлд мөнгө зарах ёстой бэ гэдгээ сайн тооцоолж судалсан байх ёстой байдаг.Хурим зохион байгуулж байгаа хосууд маань өөрсдөө үйл ажиллагаанд оролцохоор цаг зав багатай хэн нэгэнд даатгахаар сэтгэлд нь хүрдэггүй ч юм уу? хаанаас юунаас эхлэхээ мэдэхгүй тохиолдлууд цөөнгүй таарна, эцэст нь өөрсдөө баяр ёслолынхоо өдөр маш их ядарсан, стресстэй тэр өдөртөө баярлахаас илүү олон зүйлд санаа зовсон байдаг, тэгэхээр энэ бүгдийг мэргэжлийн баг хамт олонд нь даатгаж өөрсдөө санаа зоволтгүй сэтгэл амар баярлах ёстой шүү дээ.

Дорнод Хуримын Чимэглэл-н зураг.

Бизнест эхлэлтийн хөрөнгө чухал байдаг, гарааны хөрөнгөө хэрхэн босгож байв?

Аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн Start-Up гарааны бизнес төсөлд 2018 онд төсөл бичээд орж байсан юм, тэгэхэд төсөл маань тэнцээгүй, 2019 онд дахин төслөө сайжруулж ороод санхүүжилтээ авч чадсан. Старт-Ап төслөөс маш их зүйлийг сурсан зөвхөн бизнес хэрхэн хийх ёстой байдаг, юун дээр анхаарах бэ?, ямар зүйлүүдийг мэддэг байх ёстой бэ? гэх зэрэг дөнгөж бизнест хөл тавьж орж байгаа залуучуудад маш их зүйлийг ойлгуулж сургасан тун хэрэгтэй төсөл болсон.

Дорнод Хуримын Чимэглэл-н зураг.

Орон нутагт дунджаар хурим хийхэд ямар хэмжээний зардал гарч байна?

Манай аймагт бол дунджаар 6-12 сая төгрөгийн хооронд хурим зохион байгуулагддаг. Манайхны хамгийн их алдаа бол ширээн дээрээ замбараагүй их зүйлийг тавьдаг дараа нь жимс, ундаа гээд хуримын үйл ажиллагаанд онц шаардлага өгөхгүй зүйлс хэрэгцээгүй зүйл их үлддэг л дээ, тэр тал дээрээ анхаарах шаардлагатай, үйл ажиллагааны хөтлөгч, хөтөлбөр маш чухал байдаг тухайн өдрийн үйл ажиллагаа ямар болох бэ? гэдэг энэ хоёр зүйлээс их шалтгаалдаг. Өмнө бол идэх уух зүйл ширээн дээр л анхаарлаа хандуулдаг байсан бол одоо орчны чимэглэл дээрээ анхаарах шаардлагатай байдаг болсон

Үйл ажиллагаагаа эхлээд хэдэн хурим зохион байгуулсан бэ?

Манайх зөвхөн хурим гэхгүй төрсөн өдөр, шинэ жил, байгууллагын ойн арга хэмжээ гээд бүх төрлийн баяр ёслолын арга хэмжээнүүдэд хоёр жилийн хугацаанд оролцож зохион байгуулалт хийж байлаа. Яг би өөрөө гардаж 14 хурим зохион байгуулсан байна. Мөн манайх гэрлэх санал тавих, бэлэг боох зэрэг үйлчилгээнүүд манайд хийгддэг. Манайхтай хамтарч мэргэжлийн хуримын зургийг үйлчилгээ, мөн мэргэжлийн ёслолын буудлага, лед дэлгэцийн үйл үзүүлдэг компанитай хамтарч цогц үйлчилгээ үзүүлж байна.  Гар аргын мөн бэлэн хэвлэлийн урилга, Солонгос загварын гэсэн гурван төрлийн урилга манай дээрээс гарах боломжтой байдаг. Манай үйл ажиллагаанд цэцэг болон гэрлэн чимэглэл хамгийн гол үүрэгтэй чимэглэл байдаг мөн дээрээс нь хөшигнүүд орно. Хуримын үйл ажиллагаанд манай баг энтертаймант хөтөлбөрийн дэс дараалал хийх, хоол унд ширээний засалт дээр анхаарах, хуримын хөтөлбөр гээд бүх зүйлийг эхнээс нь дуустал нь хариуцна.

Дорнод Хуримын Чимэглэл-н зураг.

Танай байгууллагаар үйлчлүүлсэн хосууддаа ямар зөвлөгөө өгдөг бэ?

Манайхаар үйлчлүүлсэн хосууд нэгдүгээр цаг заваа хэмнэнэ, хоёрт санхүүгээ хэмнэнэ. Манайхаас 9 төрлийн хуримын даашинз түрээсээр гардаг мэдээж эмэгтэй хүн бүр хуримын даашинзаа аваад өмсөх сонирхолтой байдаг ч ганцхан өдөр өмсөөд тэр даашинз дахин хэрэглэгдэхгүй болдог, Манайхаас түрээсээр гарч байгаа даашинзнууд 1-2 удаа өмссөн даашинзнууд байдаг бүсгүйчүүддээ бас зөвлөөд хэлэхэд урт хормойтой даашинз өмсдөг түүн дээрээ өндөр өсгийтэй бас нэг гутал худалдаж авдаг мөн л дахин хэрэглэгдэхгүй болдог, тийм учраас нэг удаадаа хэрэглэх зүйлсэд мөнгөө гарздахаас илүү дараа үлдэх зүйлсдээ анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй.Хуримын чимэглэлийн үйлчилгээ нь хуримын заалны зохион байгуулалт ерөнхий зураглалаа хосуудад танилцуулаад, хуримын өмнөх өдөр бүх чимэглэлээ хийгээд сэтгэгдлийг нь сонсоод хүлээлгэж өгдөг. Манайхан нэг эгчдээ юм уу найздаа чи энэ үйл ажиллагааг зохион байгуулна шүү гээд орхидог тэр өдөр хүмүүс маань өөрсдөө баярламаар байдаг ч, сүүлдээ хурим маань задгайраад зохион байгуулагч нь олдохоо болиод назгайрдаг эсвэл хосууд маань өөрсдөө ширээнийхээ ардаас өндөлзөөд энд юу болж байгаа бол тэнд юу болж байгаа бол гэж санаа зовохгүйгээр бүх асуудлаа бидэнд даатгах боломжтой.

 Үйлчлүүлэгчээсээ авдаг урмыг үг тань юу бэ?

Дорнодод ийм үйлчилгээ байгаа учраас маш их баяртай байна, олон зүйлд санаа зовохгүй өөрсдийгөө бэлдээд л сууж байна даа гэдэг үг хамгийн сайхан санагддаг шүү.

Дорнод Хуримын Чимэглэл-н зураг.

Хурим хийхээр төлөвлөсөн хосууд энэ ярилцлагыг уншиж байгаа байх анхааруулж зөвлөгөө?

Эхлээд хөтөлбөртөө анхаарах нэн шаардлагатай өмнө нь хурим зохион байгуулж байсан туршлагатай байгууллага эсвэл хүнд хандаж зөвлөгөө авах хэрэгтэй. Хуримын өмнө гэрэл зураг, бичлэг тэр зүйлдээ анхаарах хэрэгтэй. Одоо сүүлийн үеийн хуримын чиг хандлага европ стильтэй, мөн Монгол ёс заншлаа харуулсан гэж хоёр янзаар зохион байгуулагдаж байна. Настай аав ээж нар маань Монгол ёс заншил тал руу нь зохион байгуулах сонирхолтой байдаг, харин залуу хосууд маань европ талын хуримыг илүү сонирхдог тэгэхээр энэ хоёрыг яаж хооронд нь хослуулж болох бэ? гэдгийг бодох хэрэгтэй, эхлээд чи өөрөө мөрөөдлийнхөө хуримаа төсөөл, дараа нь өөрт байгаа санхүү хар, тэгээд хөтөлбөрөө зохион байгуул гэж хэлэх байна даа.  

Манай аймагт олон ресторан байдаг ямар талбайтай, ямар орчинтойг нь сонговол зүгээр бэ?

Манайх Чойбалсан хотод үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л ресторануудтай нь хамтарч ажиллаж үзсэн. Хэчнээн хүнд урих бэ? гэдгээсээ шалтгаалж сонгох шаардлага гардаг, ер нь бол том талбай, хоёр тусдаа хүлээлгийн заалтай газрууд их зохимжтой байдаг. Яагаад гэвэл угталтын хэсэгт хүмүүсээ угтаж зураг авхуулах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй байдаг, учир нь дотор зааланд байгаа хүмүүстээ саад болохооргүй их амар байдаг. Гадаа талбайд голын эрэг дээр амралтын газар мөн зохион байгуулж үзсэн гадаах орчин нь чухал байдаг.

Бизнесийн үйл ажиллагааны чинь цаашдын төлөвлөгөө?

Орон нутагт энэ чиглэлийн үйлчилгээ их түгээмэл биш л дээ. Тэгэхээр зүүн бүсдээ энэ чиглэлийн үйлчилгээг нэвтрүүлэх сонирхол зорилго байна.  Жилдээ бол 7-8 хурим зохион байгуулагдаж байна цаашдаа энэ зуныг саруудад биш өвлийн саруудыг ашиглах гадаа талбайд гэрдэн хурим хэрхэн зохион байгуулах бэ? гээд шинэлэг зүйлийг ажилдаа нэвтрүүлж ажиллахыг хичээж байна.

Баярлалаа

Дорнод Хуримын Чимэглэл-н зураг.Дорнод Хуримын Чимэглэл-н зураг.Дорнод Хуримын Чимэглэл-н зураг.Дорнод Хуримын Чимэглэл-н зураг.Дорнод Хуримын Чимэглэл-н зураг.

 

 

 

 

"Үзэсгэлэнт эден"- Амьдралд тань мартагдашгүй дурсамж үлдээнэ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх