Төгсөх ангийн сурагчдад цахимаар суралцах боломжийг олгож ДАТА эрх гардууллаа

2020/04/06
Төгсөх ангийн сурагчдад цахимаар суралцах боломжийг олгож ДАТА эрх гардууллаа

2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Аймгийн Боловсрол, соёл урлагын газар аймгийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн А/190 дүгээр захирамжийн дагуу 12 дугаар ангийн 775 сурагчид 3 сарын хугацаатай 9gb  дата эрх бүхий сим картыг анги удирдсан багш нарт хүлээлгэн өглөө.

Гурван сарын дата эрхийн эхний 1 сар буюу 4 дүгээр сарын хэрэглээг Мобиком корпораци нийгмийн хариуцлагын хүрээнд, 5 болон 6 дугаар сарын санхүүжилтийг сургуулиуд хичээллээгүй байх хугацааны цахилгаан, цэвэр ус, шатахууны түлшнээс хэмнэгдэж буй зардлаас тооцон, төсөв дотор нь шилжүүлэх замаар шийдвэрлэлээ.

Мөн аймгийн ЕБС-ийн 12 дугаар ангийн сурагчдыг ЭЕШ-д амжилттай бэлтгэх зорилгоор тус газраас нэг сарын хугацаанд "Дорнод-ЭЕШ-2020" цахим группээр дамжуулан 40 багш нарын оролцоотойгоор 10 хичээлийн онлайн сургалтыг зохион байгуулсан бөгөөд удахгүй сурагчдаас төвшин тогтоох шалгалт авахаар төлөвлөжээ.

Төгсөх ангийн сурагчдад цахимаар суралцах боломжийг олгож ДАТА эрх гардууллаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх