Хэрлэн гол дагуу ногоон бүсийн цэвэрлэгээг хийлээ

2020/04/04
Хэрлэн гол дагуу ногоон бүсийн цэвэрлэгээг хийлээ

Монгол улсад шинэ төрлийн коронавируст /COVID-19/ халдварын тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлтийн ажил зохион байгуулах тухай Дорнод аймгийн Засаг даргын А/180 дугаар захирамжийн хэрэгжилтийн дагуу төр болон хувийн хэвшлийн байгууллагууд Хэрлэн гол дагуу ногоон бүсийн цэвэрлэгээг 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хийлээ.

Мөн 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр маргаашаас эхлэн Хэрлэн сумын 11 багийн 7535 айл өрх, гэр хорооллын 6312 жорлон, муу усны 1901 цооног, эгнээ гудамж, хур хогийн цэгийн суурь, орон сууцны орц, подвал, хүн амын ундны эх үүсвэр, төвлөрсөн болон төвлөрсөн бус ариун цэврийн байгууламж, нийтийн эзэмшлийн талбай болох хойд урд төв зам, туслах зам, явган хүний зам, хөшөө дурсгалын газрууд, БОЭТ орчмын талбай зэрэг 39 объектод халдваргүйжүүлэлтийн ажил хийгдэнэ

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

Хэрлэн гол дагуу ногоон бүсийн цэвэрлэгээг хийлээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх