Бүсийн оношлогоо эмчилгээний төв нэн шаардлагатай N95 маскыг хандивлажээ

2020/04/03
Бүсийн оношлогоо эмчилгээний төв нэн шаардлагатай N95 маскыг хандивлажээ

БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Дорнод аймгийн иргэн Ч. Энхцэцэгээс аймгийн БОЭТ-д 80 ширхэг N95 амны хаалт, 120 ширхэг нэг удаагийн бээлийн хамт Солонгос улсаас илгээж хандивлажээ.

Дэлхий дахинд цар тахал хэмээн зарлагдсан коронавируст халдварын (COVID-19) үед эрсдэл дагуулж эх орондоо очоод яах вэ, энх цаг ирмэгц элгэн садан, үр хүүхдүүдтэйгээ баяртайгаар учран золгоё хэмээн яриж суугаа бүсгүй өмнө нь нутаг нэгтнүүдээ уриалан БОЭТ-ийн Хүүхдийн нөхөн сэргээх төвийн засварын ажлыг хандиваар зохион байгуулж эмнэлгийн ажилтнуудын болон үйлчлүүлэгч бяцхан хүүхдүүд тэдний гэр бүлийнхэнд тав тухтай орчныг бүрдүүлж өгчээ. 

Бүсийн оношлогоо эмчилгээний төв нэн шаардлагатай N95 маскыг хандивлажээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх