Он гарсаар Хэрлэн суманд 55 удаагийн объектын гал түймэр гарчээ

2020/04/01
Он гарсаар Хэрлэн суманд 55 удаагийн объектын гал түймэр гарчээ

Он гарсаар Хэрлэн суманд 55 удаагийн объектын гал түймэр гарч 2 иргэн амь насаа алдаж, 74.9 сая төгрөгийн хохирол учирчээ. Ахуйн гал түймрийн гаралтыг өнгөрөгч оны мөн үетэй харьцуулбал 40 хувиар өсөөд байна.

Бүсийн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ахуйн гал түймрийн аюулаас 28 иргэн, 395.1 сая төгрөгийн өмч хөрөнгийг гал түймрийн аюулаас аварсан байна. Гал түймрийн шалтгаан нөхцөл нь айл, өрхүүдэд ашиглагдаж байгаа пийшин, зуухны гэмтэл, ил задгай асгасан цогтой үнс нурам, нүүрсний хог, ил гал, хараа хяналтгүй орхисон бага насны хүүхэд, иргэдийн болгоомжгүй үйл ажиллагаа, зориулалтын бус цахилгааны утасны ашиглалт, цахилгаан хэлхээний хэт ачаалал, ялангуяа өнжмөл өвсийг шатаах зэрэг хувь хүний хайхрамжгүй байдлаас үүдэж 6 иргэнд зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцжээ.

Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд учирч болзошгүй             аюулаас урьдчилан сэргийлж:

Яндангийн цонолт, халалтаас хамгаалах

Пийшин, зуухны яндангийн хамгаалалтыг галд тэсвэртэй материалаар хийж яндангийнцонолт халалтаас хамгаалах. Яндангийн ил гарсан хэсгийн урт нь гэр, байшингийн дээврээс 60-80см-ээс дээш байх.

Үнс нурмаа ил задгай асгахгүй байх

Гал түймрийн шалтгааны 36.5 хувь нь ил задгай асгасан цогтой үнс нурамнаас үүдэн гарч буй учир халуун үнс, нурмаа тагтай үнсний саванд хийх хэвших.

 Гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх

Бүрэн бүтэн байдал нь алдагдсан, шалбарсан, зарим хэсгээрээ халалт үүсэж хайлсан, залгуур унтраалга нь эвдэрсэн болон бусад гэмтэлтэй цахилгаан хэрэгслийг ашиглахгүй байх.

Өнжмөл өвсийг шатаахгүй байх

Хашаа, гудамж талбай цэвэрлэхдээ өнжмөл өвс, навчийг шатаахгүй байхыг Онцгой байдлын газраас АНХААРУУЛЖ байна.

Он гарсаар Хэрлэн суманд 55 удаагийн объектын гал түймэр гарчээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх