Иргэдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж Сэргэлэн, Цагаан-Овоо сумдад түймэр гарсныг унтраажээ

2020/03/26
Иргэдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж Сэргэлэн, Цагаан-Овоо сумдад түймэр гарсныг унтраажээ

Өчигдөр 2020 оны 03 дугаар сарын 25-ны өглөө 10:15 цагт Цагаан-Овоо сумын Бухт гэдэг газраас гарсан түймэр Сэргэлэн сумын нутагт орж ирлээ гэсэн дуудлагын дагуу Сэргэлэн сумын мэргэжлийн анги 1,2,3,4,5 дугаар ээлжийн аврагчид, нутгийн иргэд дайчлагдан түймрийг 14.30 цагт бүрэн унтраасан байна.

Мөн өдөр Сэргэлэн сумын 2-р багийн нутагт түймэр гарлаа гэсэн дуудлага ирж, түймрийн дуудлагын дагуу Бүсийн төв Онцгой байдлын газрын аврах, гал унтраах ангийн 2 бүлэг, Сэргэлэн сумын мэргэжлийн ангийн 4 бүлэг, Баяндун сумын 1 бүлгийн 10 албан хаагч, Шинь Шинь ХХК-ны 4 бүлэг, малчид иргэд гал түймрийг 18 цагийн үед бүрэн унтраажээ.

Тухайн гарсан ой хээрийн түймрүүд нь хүний буруутай үйл ажиллагаанаас буюу айлуудын гадаах ил задгай хаясан үнс, нурамнаас гал гарчээ. Өчигдөрийн байдлаар салхины хурд баруун хойноос 18-20м/с байсан бөгөөд энэ нь аюулт мэдээ өгөх түвшин юм.

“Түймрийн аюултай үе” гэж тухайн нутаг дэвсгэрт ой хээрийн түймэр гарах байгалийн нөхцөл бүрдсэн хуурайшилт бүхий цаг хугацаа буюу жил бүрийн 3 дугаар сарын 20-ны өдрөөс 6 дугаар сарын 10-ны өдөр, 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацааг хэлдэг иймд иргэд та бүхнийг ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Гэрэл зургийг: С.Дэлгэр

Иргэдийн буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж Сэргэлэн, Цагаан-Овоо сумдад түймэр гарсныг унтраажээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх