Хүүхдийн амралт биш ХӨЛ ХОРИО эцэг эхчүүд хүүхдүүддээ тавиах хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна

2020/03/24
Хүүхдийн амралт биш ХӨЛ ХОРИО эцэг эхчүүд хүүхдүүддээ тавиах хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна

Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлж Монгол Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдалд, олон арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Аймгийн Засаг даргын 2020.03.23-ны өдрийн “Шуурхай хурал”-аас өгөгдсөн үүрэг даалгаврын дагуу Хэрлэн сумын хэмжээнд байрлаж буй нийтийн эзэмшлийн спортын задгай талбай, “Хэрлэн номин бизнес төв”-ийн спорт заалны үйл ажиллагаанд аймгийн Цагдаагийн газартай хамтран хяналт шалгалтыг 2020.03.23-ны өдөр хийж гүйцэтгэсэн.

Хяналт шалгалтаар “Хэрлэн номин бизнес төв”-ийн спорт заалны үйл ажиллагааг түр зогсоож, ЦГ-ын хэсгийн төлөөлөгчтэй хамтран 2020.03.23-ны өдөр ажлын байрыг лацдаж, битүүмжилсэн.
Хэрлэн сумын 7-р багийн 33, 34, 38 дугаар байрны дунд байрлах сагсан бөмбөгийн задгай талбайг лацдаж үйл ажиллагааг 2020.03.23-ны өдөр зогсоосон боловч 2020.03.24-ний өдөр лацыг хөндөж, задгай талбайд хүүхдүүд сагсан бөмбөг тоглож байсан зөрчил илэрсэн.
Улмаар 2020.03.24-ний өдөр 7 дугаар багийн хэсгийн төлөөлөгчтэй хамтран 29,40 байрны болон 33, 34, 38 дугаар байрны дунд байрлах сагсан бөмбөгийн задгай талбайн сагсны шийдний голцоог нь мулталж, “Найман өргөө” СӨХ-д хорио цээрийн дэглэмийн хугацаа дуустал хүлээлгэн өгсөн.
Хэрлэн сумын 6 дугаар багийн 19, 20, 24-ний хөлбөмбөгийн задгай талбайг үйл ажиллагааг лацдаж, түр хугацаагаар битүүмжилсэн.
Цаашид эцэг эхчүүд хүүхдүүдийг амны хаалттай гадуур гаргах, хараа хяналтыг чангатгах, бөөгнөрөл үүсгэхгүй байх талаар анхаарах хэрэгтэй.
ХҮҮХДИЙН АМРАЛТ БИШ ХӨЛ ХОРИО!!!

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.

Хүүхдийн амралт биш ХӨЛ ХОРИО эцэг эхчүүд хүүхдүүддээ тавиах хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх