Хяналт шалгалтын ажлын хэсэг Улсын тэргүүний Хөлөнбуйр суманд ажиллаж байна

2020/03/22
Хяналт шалгалтын ажлын хэсэг Улсын тэргүүний Хөлөнбуйр суманд ажиллаж байна

Хяналт шалгалтын ажлын хэсэг аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн дагуу Мал амьтны халдварт өвчин, Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах тухай, захирамж болон албан даалгаврын хэрэгжилтийг хангуулахын зэрэгцээ. шинэ коронавирус Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой эрсдлийн бэлтгэл бэлэн байдлын ажлыг шалгаж байна.

Өнөөдөр 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдөр сумын Иргэний танхимд сумын удирдлага төрийн байгууллагуудын алба хаагчидтай уулзаж удирдамжийн дагуу хийж хэрэгжүүлж буй ажлын тайлан, биелэлтийг сонслоо.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Эрүүл мэндийн газрын дарга Ч.Оюунаа сумын шуурхай штабын үйл ажиллагаа болоод шинэ коронавирус Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэхтэй холбоотой хяналт тавих, болзошгүй эрсдлийн бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, холбогдох арга зүй зөвлөмжөөр хангах ажиллаж байна.

Бүсийн төв Онцгой байдлын газрын, гал түймрийн хяналтын улсын байцаагч Х.Амарсайхан сумын мэргэжлийн ангийн багаж зэвсэглэл, хувь хүний бэлэн байдлын аранз, болон Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх аймгийн Засаг даргын захирамж, албан даалгаврын биелэлтийг шалгаж урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, нөхцөл байдалтай танилцаж, газар дээр нь заавар зөвлөмж өглөө.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар-н зураг.

Хяналт шалгалтын ажлын хэсэг Улсын тэргүүний Хөлөнбуйр суманд ажиллаж байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх