Иргэд аж ахуй нэгж байгууллагууд аймгийн Онцгой комисст хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна

2020/03/20
Иргэд аж ахуй нэгж байгууллагууд аймгийн Онцгой комисст хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна

Коронавирус /Covid-19/ -ын халдвараас урьдчилан сэргийлж, нийгмийн эрүүл мэндийн төлөө халуун цэгт ажиллаж байгаа алба хаагч нарт байгууллага, хамт олон сайн дурын хүмүүнлэгийн тусламжаа үзүүлсээр байна.

Өнөөдөр буюу 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Хэрлэн сумын 7 дугаар багийн иргэн Б.Загдсүрэнгийн гэр бүл 50 ширхэг амны хаалт, 50 мянган төгрөгийг аймгийн Онцгой комисст хүлээлгэн өгч сайн дурын хүмүүнлэгийн тусламж үзүүллээ.

Мөн аймгийн Онцгой комисст Канад улсын засгийн газрын санхүүжилттэй Дорнод аймагт хэрэгжиж буй MERIT төслөөс 25ш хамгаалалтын хувцас, 25ш нүдний шил, 300ш нэг удаагийн амны хаалтыг төслийн Дорнод аймаг дахь ажилтан Т.Туул хүлээлгэн өглөө. Хүмүүнлэгийн тусламжийг аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга М.Бадамсүрэн болон аймгийн Онцгой комиссын гишүүдийн төлөөлөл хүлээж авсан юм.

MERIT төслөөс хүмүүнлэгийн тусламж үзүүллээ

Иргэд аж ахуй нэгж байгууллагууд аймгийн Онцгой комисст хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх