Боловсролын байгууллагуудын хөл хорионы дэглэмийг ирэх сарын 30-ны өдөр хүртэл сунгалаа

2020/03/20
Боловсролын байгууллагуудын хөл хорионы дэглэмийг ирэх  сарын 30-ны өдөр хүртэл сунгалаа

Өнөөдөр УОК хуралдаж дараах шийдвэрүүдийг гаргалаа. Бүх шатны боловсролын байгууллагуудын хөл хорионы дэглэмийг 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл сунгаж улс хоорондын нислэг, хилийн боомтуудын зорчих урсгал, галт тэрэгний зорчих хөдөлгөөнийг ижил хугацаагаар сунгахаар болов. Харин улс хоорондын ачаа тэээврийг халдвар хамгааллын нарийн дэглэмийн дор цагдаагийн байнгын хамгаалалттай хэвийн үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ .

Өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, агаарын болон хуурай замын хилээ хааснаас хойш таван удаагийн захиалгат нислэгээр нийт 1024 хүнийг эх орондоо авчирч 14 хоногийн тусгаарлалтад аваад байна. Эдгээр нислэгээр ирсэн иргэдийн тусгаарлалтын хугацаа дууссаны дараа хүндэтгэх шалтгаантай иргэдээ гадаад улс орнуудаас дахин авч ирэхээр захиалгат нислэгүүдийг зохион байгуулна.

Боловсролын байгууллагуудын хөл хорионы дэглэмийг ирэх сарын 30-ны өдөр хүртэл сунгалаа  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх