Он гарсаар манай аймаг хоёр удаагийн ой хээрийн түймэр гарчээ

2020/03/20
Он гарсаар манай аймаг хоёр удаагийн ой хээрийн түймэр гарчээ

2020 оны 03 дугаар 18-ны өдөр 11:35 цагт Дорнод аймгийн Баян-Уул сумын төвөөс хойд зүгт 60 км зайд, Өвөр-Эрээн багийн нутаг дэвсгэрт ОХУ-аас ой, хээрийн түймэр орж гарчээ. Уг түймрийг унтраахаар Баян-Уул суман дахь Онцгой байдлын анги, тус сумын иргэдээс бүрдсэн бүлэг, Хэнтий аймгийн Дадал суман дахь Хилийн .., дугаар анги, хилийн цаад талаас ОХУ-ын Ойн харуулын албаны гээд нийт 81 иргэн, 11 автомашинтай ажиллаж мөн өдрийн 17:30 цагт түймрийг бүрэн унтраасан байна.

2020 оны 03 дугаар 11-ны өдөр  Баяндун сумын нутагт хээрийн түймэр гарсныг маргааш өдөр нь Онцгой байдлын анги, Баяндун, Дашбалбар сумын бүлэг, Баян-Уул суман дахь Хилийн ангийн бүлгүүд гээд 5 автомашинтай 63 хүн ажиллаж маргааш өдөр нь унтраасан.

Хаврын хуурайшилтын улирал эхэлж буй тул иргэд, малчид, жолооч, зорчигч Та бүхнийг ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

Баян-Уул Сум Мэдээллийн Ажилтан-н зураг.

Он гарсаар манай аймаг хоёр удаагийн ой хээрийн түймэр гарчээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх