"Хөдөөний залуус" #1 - Амьдралын тухай Амьдралтай ярилцсан нь

2020/03/16
"Хөдөөний залуус" #1 - Амьдралын тухай Амьдралтай ярилцсан нь

Коронагаар амьсгалсан карантений энэ цаг үед “Хөдөөний залуус” подкаст анхны дугаараа сэтгэл догдлом бас багахан түгшүүртэй та бүхэндээ хүргэж байна. Хаврын урь орж, нар дээр гарч, өдөр уртсан энэ үед Батука, Жавхаа, Гүнээ гурав “Амьдралын тухай Амьдралтай ярилцсан нь” подкастаа сонсогчиддоо хүргэж байгаадаа таатай байна.

Эхний зочинтой подкастад маань найруулагч, МУСТА Б.Мөнх-Амьдралтай уран бүтээл гэхээс илүүтэй хөдөөнөө үлдсэн хүний түүх, хувь хүний үзэл бодол, “Мянганы үеийнхэн” гэж нэрийддэг Generation-Y” буюу “Millennial Generation /1980-аас 2000-аад/ оны залуусын бага насны дурсамж, оюутан цагийн хөгжилтэй дурсамж зэрэг сэдвээр яриа өрнүүлжээ.

ТОВЧИЛСОН НЬ:

– Хөдөөнөө үлдсэн хүмүүсийн түүх

– Хотын хүн болох шахсан нь

– Авьяасаараа машинтай болсон нь

– Хорт зуршлыг хаясан нь, түүнээс гарсан сайхан үр дүн

– Амьдрал үзсэн Оюутан ахын түүх

– Хоёр нийгмийн шилжилтэд Хүн болсон хүүхдүүдийн дурсамж

– Хөгжимөөр хүмүүжсэн өсвөр нас ба ФМ

Манай Подкаст хүрэх сувгууд:

SOUNDCLOUD

YOUTUBE

U

“Хөдөөний залуус” подкастаар олон сонирхолтой сэдвүүдийн хүрээнд хийхээр төлөвлөсөн байгаа бөгөөд та бүхний санал сэтгэгдэл тун чиг чухал юм шүү.

"Хөдөөний залуус" #1 - Амьдралын тухай Амьдралтай ярилцсан нь  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх