Энэ сарын 30-ыг хүртэл ээжүүдэд цалинтай чөлөө олгохыг Захирамжаар даалгав

2020/03/11
Энэ сарын 30-ыг хүртэл ээжүүдэд цалинтай чөлөө олгохыг Захирамжаар даалгав

Улсын онцгой комисс хуралдаж, жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй ээжүүдэд цалинтай чөлөө олгох шийдвэр гаргасан. Уг шийдвэртэй холбогдуулан аймгийн Засаг даргын "Цалинтай чөлөө олгох тухай" А/160 дугаар захирамж гарлаа. Тодруулбал, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгав гэсэн юм.

Ингээд аймгийн Онцгой комиссоос гаргасан Захирамжыг танилцуулж байна.

 

Энэ сарын 30-ыг хүртэл ээжүүдэд цалинтай чөлөө олгохыг Захирамжаар даалгав  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх