Өнөөдрийн байдлаар хоёр иргэн БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлалтад байна

2020/03/10
Өнөөдрийн байдлаар хоёр иргэн БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлалтад байна

Дорнод аймагт өнөөдрийн байдлаар хоёр иргэн БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлалтад байна. Тодруулбал: 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Испани-Москва-Улаанбаатар чиглэлд агаарын тээврээр зорчин Монгол улсад ирж, 2020 оны 03 дугаар сарын 6-ны өдөр Дорнод аймагт ирсэн иргэн О, 2020 оны 3 дугаар сарын 7-ны өдөр АНУ-Москва-Улаанбаатар чиглэлд агаарын тээврээр зорчин Монгол улсад ирсэн иргэн “О” нар Эрүүл мэндийн сайдын баталсан журмаар гэрийн хорионд байсан бол өнөөдөр аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлалтад аваад байна. Одоогийн байдлаар шинэ коронавирусын ямар нэг шинж тэмдэг илрээгүй биеийн байдал хэвийн байгаа юм.

Өнөөдрийн байдлаар хоёр иргэн БОЭТ-ийн Халдвартын тасагт тусгаарлалтад байна  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх