Цахим орчинд “Худал мэдээлэл” түгээсэн иргэдэд хариуцлага тооцно

2020/03/10
Цахим орчинд “Худал мэдээлэл” түгээсэн иргэдэд хариуцлага тооцно

Гадны иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн энэ цаг үед худал мэдээлэл тараахгүй байхыг холбогдох албаныхан анхаарууллаа.

Тухайлбал, "Корона вирус илэрсэн франц иргэний орчуулагч гэх хүн ээжтэйгээ золгох гэж Дорнодод ирсэн гэх" гэх мэдээлэл сошиалд таржээ. Энэ нь худал мэдээлэл болохыг аймгийн Онцгой комиссоос баталж худал мэдээ, пост, жиргээгээр бусдыг турхирахгүй байхыг анхаарууллаа.

Түүнчлэн "Худал мэдээлэл тараавал хуулийн дагуу хувь хүнийг 2 сая, хуулийн этгээдийн 20 сая төгрөгөөр торгоно.

Ташаа мэдээллийг хувь хүний хаягаар тарааж байгаа тул түүнийх нь дагуу хаягийг тогтооно гэсэн юм.

Цахим орчинд “Худал мэдээлэл” түгээсэн иргэдэд хариуцлага тооцно   
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх