Хувийн хэвшлийн эмнэлгүүд болон ДБЭХС ТӨХК-ны хамт олон аймгийн Онцгой комисст хандив хүлээлгэн өглөө

2020/03/09
Хувийн хэвшлийн эмнэлгүүд болон ДБЭХС ТӨХК-ны хамт олон аймгийн Онцгой комисст хандив хүлээлгэн өглөө

Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх ажилд зориулж аймгийн Онцгой комисст орон нутгийн албан байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүс сайн дурын хандив өргөсөөр байна.

Өнөөдөр /2020.03.09/-ны өдөр Хувийн хэвшлийн Эрүүл мэндийн холбооны Дорнод салбарын 25 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагууд 2.900.000 сая төгрөг, нэг удаагийн маск-200 ширхэг, ариутгагч бодис, хөвөн, биск зэргийг аймгийн Онцгой комисст гардуулан өглөө.

Мөн Г.Отгонбаатар захиралтай Алтангадас одонт Дорнод Бүсийн эрчим хүчний систем Төрийн өмчит хувьцаат компанийн хамт олон 4.600.000 мянган төгрөгийг гардуулан өглөө.

Дашрамд дурдахад: ДБЭХС ТӨХК-ний хамт олон Эрчим хүчний яамаар дамжуулан Улсын Онцгой комисс 20 сая төгрөгийг хандивласан байна

Нийгмийн хариуцлагаа ухамсарлан иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө сэтгэл гарган ажиллаж буй дээрх хамт олонд аймгийн Онцгой комиссын зүгээс ажлын амжилт хүсч, талархал илэрхийллээ.

Хувийн хэвшлийн эмнэлгүүд болон ДБЭХС ТӨХК-ны хамт олон аймгийн Онцгой комисст хандив хүлээлгэн өглөө  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх