Хууль бусаар согтууруулах ундаа дамлаж зарсан 11 таксины жолооч нарт торгууль ногдуулав

2020/03/06
Хууль бусаар согтууруулах ундаа дамлаж зарсан 11 таксины жолооч нарт торгууль ногдуулав

Аймгийн Засаг даргын захирамж, Онцгой комиссын шийдвэрийн дагуу баар, караокены үйл ажиллагааг зогсоож, согтууруулах ундаагаар үйлчилдэг зарим газруудын үйл ажиллагаанд цагийн хязгаарлалт тогтоосонтой холбоотойгоор хууль бусаар согтууруулах ундаа худалдан борлуулах зөрчил нэлээдгүй эрчимжээ. Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу 24 дүгээр байрны таксины жолооч нар согтууруулах ундаа ихээр худалдан борлуулж байгаа тухай асуудалд цагдаагийн байгууллага хяналт шалгалт явуулжээ.

2020.02.20-ны өдрөөс хойших хугацаанд нийтдээ хууль бусаар иргэдэд согтууруулах ундаа дамлаж зарсан таксины жолооч гэх 11 иргэнд зөрчлийн тухай хуулийн дагуу 350 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээг тооцож, Уг асуудалтай холбогдуулан 24 цагийн байнгын хяналтыг тухайн таксины зогсоолд тавьж ажиллаж байна. Эдгээр иргэд давтан зөрчил гаргасан тохиолдолд унаж яваа тээврийн хэрэгсэлийг улсын орлого болгон хурааж авах хүртэл хуулийн заалттай юм байна.

Хууль бусаар согтууруулах ундаа дамлаж зарсан 11 таксины жолооч нарт торгууль ногдуулав  
DornodToday.mn Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх