Онцгой дэглэмийн үед цагийн хязгаарыг зөрчсөн 11 аж ахуй нэгж байгууллагад хариуцлага тооцжээ

2020/03/06
Онцгой дэглэмийн үед цагийн хязгаарыг зөрчсөн 11 аж ахуй нэгж байгууллагад хариуцлага тооцжээ

Аймгийн Засаг даргын Захирамж, аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу баар, караокены үйл ажиллагааг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийг дуустал бүрэн зогсоохоор болж. харин ресторан, кафены үйл ажиллагаанд цагийн хязгаарлалт хийж 20 цаг хүртэл ажиллуулахаар шийдвэрлэвсэн. Тус шийдвэрийн дагуу хяналтын чиг үүргийн байгууллагууд хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалтын ажлыг зохион байгуулж байна.

2020 оны 03 дугаар сарын 04-ний байдлаар Онцгой дэглэм тогтоосоноос хойш цагийн хязгаарыг зөрчсөн 11 аж ахуй нэгж байгууллагад зөрчлийн хуулийн дагуу холбогдох арга хэмжээг тооцон, зөрчлийг давтсан аж ахуй нэгжид тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авч байна. Мөн цахим тоглоомын газруудыг түр хаасантай холбогдуулж шалгалтын ажиллагаа явуулахад цахим тоглоомын хоёр ч газар үйл ажиллагаа явуулж байсныг таслан зогсоож МУ-ын Зөрчлийн хуулийн 6.5-д заасны дагуу арга хэмжээ тооцжээ.

Онцгой дэглэмийн үед цагийн хязгаарыг зөрчсөн 11 аж ахуй нэгж байгууллагад хариуцлага тооцжээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх