Гурван ресторан, кафе цаг хэтрүүлэн ажиллаж байжээ

2020/03/05
Гурван ресторан, кафе цаг хэтрүүлэн ажиллаж байжээ

Шинэ төрлийн коронавирусын халдвараас сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай аймгийн Засаг даргын 2020.02.27-ны өдрийн А/124 дугаар захирамжаар согтууруулах ундаагаар үйлчлэх баар, караокены үйл ажиллагааг 3 дугаар сарын 20 хүртэл түр хугацаагаар зогсоосон, ресторан кафег 20.00 цаг хүртэл, хүнсний худалдааны газруудыг 22.00 цаг хүртэл ажиллуулахаар цагийн хуваарийн хязгаарыг тогтоосон. 

2020.03.04-ны өдөр МХГ-ын 5 улсын байцаагч, Цагдаагийн газартай хамтран оройн цагаар 23 ресторан, кафе, 54 хүнсний дэлгүүрийн цагийн хуваарийн мөрдөлтөд хяналт шалгалтыг хийлээ. Шалгалтын явцад нийт худалдаа, үйлчилгээний газруудын 90% нь хязгаарласан цагийн хуваарийн дагуу хугацаандаа хааж, захирамжийг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Харин 3 ресторан, кафе цагийн хуваарийг 20-30 минутаар, 5 хүнсний дэлгүүр 5-10 минутаар хэтрүүлэн ажиллаж байсныг эхний удаад анхааруулжээ.

Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар-н зураг.

Гурван ресторан, кафе цаг хэтрүүлэн ажиллаж байжээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх