Матад суманд өчигдөр газар хөдөлжээ

2020/02/20
Матад суманд өчигдөр газар хөдөлжээ

Тодруулбал, сумын төвөөс зүүн зүгт 80 км газарт Буян-Өндөр багийн “Царилтын хошуу” гэдэг газар хоёрдугаар сарын 19-ний өдрийн 06:17 цагт 4.27 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар мөн өдрийн 07:05 цагт онцгой байдлын албанд ирүүлсэн байна.

Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар

Матад суманд өчигдөр газар хөдөлжээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх