Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдлыг багасгах зорилгоор био-техникийн арга хэмжээ авчээ

2020/02/20
Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдлыг багасгах  зорилгоор био-техникийн арга хэмжээ авчээ

Энэ сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын газрын холбогдох мэргэжилтнүүд болон байгаль хамгаалагчдын хамтарсан ажлын хэсэг сумдын өвөлжилтийн байдлын судалгаа авч, зэрлэг амьтдын байгаа газруудад байршил нутгийг тогтворжуулах, тэдгээрт үзүүлж байгаа аюул, дарамтыг бууруулах, идэш тэжээлийн хомстлыг багасгах зорилгоор Баян-Уул сумын Бардан уул, Хээр морьтийн даваа, Уст ганга, Баяндун сумын Үлийн ар, Дун уул, Тэмээн уул, Их газар зэрэг газар нутгуудыг сонгож, био-техникийн арга хэмжээ авах ажил зохион байгууллаа.
Тус газрууд нь халиу буга, зэрлэг гахай, бор гөрөөс, ойн шувуудын үндсэн байршил нутаг юм.
Био-техникийн арга хэмжээг малтай айл, авто зам, хүний хөдөлгөөнөөс аль болох хол, зэрлэг амьтдын байршил нутгуудад нийт 3 тн хужир шүү, 250 боодол өвс тавилаа.
Одоогоор Баян-Уул сумын нутагт 20-25 см орчим, Баяндун сумын нутагт 10-15 см орчим хатуурсан цасан бүрхүүлтэй байна.

Image may contain: sky, mountain, outdoor and natureImage may contain: one or more people, people standing and outdoorImage may contain: 2 people, people standing, sky, mountain, outdoor and nature

Зэрлэг амьтдын идэш тэжээлийн хомсдлыг багасгах зорилгоор био-техникийн арга хэмжээ авчээ  
Dornod.Today Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх